Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргын сугалаа ирэх сарын 1-нд Кремлийн ордонд болно

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг 32 багийн нэр бүрэн тодорлоо. Хамгийн сүүлд далайн орнуудын төлөөлөл Австрали болон Хойд Америкийн Перугийн шигшээ баг эрхээ авснаар ийнхүү ирц бүрджээ. Перугийн шигшээ баг Шинэ Зеландыг талбайдаа 2:0-ээр буулган авснаар Москваг зорих эрхтэй болсон юм. Дэлхийн аваргын сугалаа ирэх сарын 1-нд Кремлийн ордонд болох гэнэ.

Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, дэлхийн аваргын мөнгөн медальт Голланд, Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерум, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд гэсэн багууд оролцохгүй.

ДАШТ-Д ТОГЛОХ ЭРХЭЭ АВСАН 32 БАГИЙГ СУГАЛААНЫ ХЭД ДЭХ САГСАНД НЭРИЙГ НЬ ХИЙХ ВЭ ГЭДГИЙГ ТАНИЛЦУУЛБАЛ

Нэгдүгээр сагс: ОХУ, Герман, Бразил, Португали, Аргентин, Бельги, Польш, Франц

Хоёрдугаар сагс: Испани, Перу, Швейцар, Англи, Колумб, Мексик, Уругвай, Хорват

Гуравдугаар сагс: Дани, Исланд, Коста-Рика, Швед, Тунис, Египет, Сенегал, Иран.

Дөрөвдүгээр сагс: Серб, Нигери, Австрали, Япон, Марокко, Панам, Өмнөд Солонгос, Саудын Араб.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *