Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөхчүүд Польшийг зорив

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 23-26-ны өдрүүдэд Польшийн Быдгощ хотод болно. Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид маань өнөө өглөө Польш улсыг зорив.

Нэг сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Б.Чимгээ, 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 60 кг-д ОУХМ Э.Гантуяа, 63 кг-д спортын мастер Х.Болортуяа, 69 кг-д спортын мастер М.Хишигмаа, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар Польшийн дэвжээнд зодоглоно. Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын хамт өнөөдөр Польшийг зорьсон юм.

Эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *