Categories
гадаад мэдээ

Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ дээд түвшинд хүрчээ

Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн элементүүд 2018 онд хамгийн дээд түвшинд хүрээд байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ талаарх мэдээллийг даваа гарагт Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Цаг Уур байгууллагаас танилцууллаа. Тус байгууллагаас 2018 онд олон улсын хэмжээн дэх нүүрстөрөгчийн ислийн агууламжийн дундаж хэмжээ нэг саяд 407.8 /ppm/ бичил хэсэг байсан гэдгийг мэдээллээ. Энэ нь агаар мандал дахь давхар ислийг хэмжиж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Үүнээс гадна дэлхийн агаар мандал дахь метан болон азотын исэл нэг тэрбумд 1869 болон 331.1 бичил хэсэг байсан нь мөн л өмнө нь огт ажиглагдаж байгаагүй үзэгдэл гэдгийг анхааруулжээ. Ирэх долоо хоногт Испани улсад НҮБ–ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага Хурал эхлэх юм.

Тэгвэл энэ хурлыг угтан Дэлхийн Уур Амьсгалын байгууллагаас энэ мэдээллийг гаргалаа. Дэлхийн Уур Амьсгалын Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Петтери Таалас “Хэрэв агаар мандал дэх нүүрстөрөгчийн давхар исэн болон бусад хүлэмжийн хийн элементүүд цаашид энэ хэвээр нэмэгдэх юм бол бидний дараа үеийнхэн далайн усны түвшиний өсөлт, хэт халалт, болон цэвэр усны гачигдал зэрэг байгаль, цаг уурын ноцтой өөрчлөлттэй тулгарах болно” гэдгийг анхааруулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *