Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Дэглэм зөрчсөн иргэдийг 500 мянган төгрөгөөр торголоо

Сүүлийн долоо хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газарт нийт 336 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн шинжтэй 28, зам тээврийн ослын 25, бусад 277 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хөл хорионы дэглэм зөрчсөн найман хүнд холбогдох дөрвөн зөрчлийн материал шалгагдсан байна. Тухайлбал, энэ сарын 7-ны өдөр иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй, халдварын голомттой аймаг хотоос ирсэн мөртлөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан.

Энэ сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь дөрвөн зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчиж Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу хулгайн замаар нэвтрэх оролдого хийсэн. Дээрх иргэдэд Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрийг 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *