Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн тэргүүнүүдийг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тогтохын Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томилсон байна. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав өндөр насны тэтгэвэртээ гарсан бол Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан аж. Т.Уранцэцэг ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги, Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн, Хуульч, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй юм байна. Харин Х.Сонинбаяр ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн, Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *