Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн шийдвэр гартал “Ноён-Уул”-ын дөрвөн лицензийг ашиглахгүй байх шийдвэр гарчээ

Image result for Ноён-УулНийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал боллоо.

Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч нар оролцсон юм. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол Улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.

Өмнөговь аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ноён-Уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гартал Засгийн газар болон “Сентера гоулд” ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан юм.
Улсын дээд шүүхээр Ноён-Уулыг ашиглах зөвшөөрлийг бүрэн цуцалж, улсын нөөцөд авах шийдвэрийг хэлэлцэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *