Categories
мэдээ нийгэм

Дэд Ерөнхийлөгч Камала Харрисаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын зочдод илгээсэн захидал DNN.mn

Дэд Ерөнхийлөгч Камала Харрисаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын зочдод илгээсэн захидлыг хүргэж байна. 

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

2024 оны 8-р сарын 22

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын эрхэм зочдод мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд энэ жилийн чуулга уулзалтыг  Улаанбаатар хотноо өөрийн ивээл доор зохион байгуулж буй Ерөнхийлөгч Хүрэлсүхэд талархал илэрхийлэхдээ баяртай байна.

Би ажил, амьдралынхаа бүхий л замналын туршид эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн. Учир нь энэ бол зөв зүйл бөгөөд ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих, мөн энх тайван, аюулгүй байдлыг урагшлуулахад чухал нөлөөтэй байдаг.

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болон миний бие 2023 оны 8-р сард нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий түүхэн санаачлагуудыг эхлүүлсэн билээ. Хүйсийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих замаар ардчиллаа улам бэхжүүлэхийн төлөө бид тууштай байгаа. Түүнчлэн, Америкийн Нэгдсэн Улс ихэнх нь эмэгтэй эзэнтэй, эсвэл эмэгтэйчүүд ажиллуулдаг Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг  санхүүжилт авах боломжоор ханган, компанийн засаглалаа сайжруулахад нь туслах хөтөлбөрт хөрөнгө оруулж байна.

Бидний бат бэх түншлэл дэлхий дахины чухал асуудлууд дээр хамтран ажиллах үндэс суурийг бидэнд тавьж өгч байна. Монгол Улс энэ жилийн чуулга уулзалтыг уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, спорт, урлаг, соёлын хүртээмжтэй байдал зэрэг асуудлуудад хандуулж байгаад би баяртай байна. Чуулганд оролцож буй манлайлагч эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд: Боломжийг өргөтгөн, тэгш бус байдалтай тэмцэх талаар гаргаж буй хүчин чармайлт бүрт чинь баярлалаа.

Чуулга уулзалтанд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *