Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 9 дүгээр сарын 23-ны өдөр Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр эртний уламжлалт харилцаа бүхий Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, тухайлбал улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж буйг тэмдэглээд Элчин сайд М.Карагөзд ажлын амжилт хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *