Монгол Улсын Засгийн газрын энэ оны 15 дугаар хуралдаан ирэх Даваа гаргийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай |
Ц.ОЮУНБААТАР |
2 |
Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай* |
С.БАЯРЦОГТ |
3 |
Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
4 |
Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Н.БАТЦЭРЭГ |
5 |
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай |
Д.ЭРДЭНЭБАТ |
6 |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоол) |
Р.БУРМАА |
7 |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
8 |
Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай |
С.БАЯРЦОГТ |
9 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай |
Н.БАТЦЭРЭГ |