Categories
мэдээ спорт

ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ

Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-нд Азербайжаны Баку хотод нээлтээ хийнэ. БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд оролцох холимог баг Хойд болон Өмнөд Солонгосын жүдочид нэгдэж оролцохоор болсныг дуулгав. Холимог багийн тэмцээн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу 27-нд болно. Өнгөрсөн сард болсон Азийн Наадмын үеэр хоёр Солонгосын нэгдмэл баг гурван төрөлд хамт оролцсон билээ. Тодруулбал, хоёр төрлийн завины уралдаан. эмэгтэй сагсан бөмбөгийн багийг хоёр Солонгосын тамирчдаас сонгосон.

Улмаар драгон завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд алт. сагсан бөмбөгөөр мөнгөн медаль хүртсэн бол каноэ завины төрөлд хүрэл медалийн болзол хангасан аж. “Пёнчан 2018” өвлийн олимпт нэг далбааны дор жагссан тэд эмэгтэйчүүдийн хоккейн багаа нэгтгэсэн удаатай. Мөн “Токио 2020” зуны олимпт нэгдэж оролцох сонирхолтой байгаа аж. Азербайжан улсын Баку хотноо болох 2018 оны жүдо бохийн ДАШТ-д оролцох тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй баг:

60 кг Баяраагийн Амартүвшин, -66 кг Ганболдын Хэрлэн, -73 кг Ганбаатарын Одбаяр, Цэнд- Очирын Цогтбаатар -81 кг, Отгонбаатарын Ууганбаатар -90 кг, Гантулгын Алтанбагана -100 кг, Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг Өлзийбаярын Дүүрэнбаяр, Найдангийн Түвшинбаяр нар оролцоно.

Эмэгтэй баг:

-48 кг Мөнхбатын Уранцэцэг, -52 кг Ганболдын Ганцэцэг, Бишрэлтийн Хорлоодой, -57 кг Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн, -63 кг Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг, -70 кг Цэнд- Аюушийн Наранжаргал, -78 кг Баттулгын Мөнхтуяа нар тус тус оролцоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *