Categories
мэдээ нийгэм

ДАШТ-аас хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, ард түмэн, Монголын спорт сонирхогчидоо баярлуулсан билээ. Тэгвэл Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд дэлхийн анхны медальтан болсон М.Анхцэцэг болон түүний багш Ц.Хосбаяр, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарт Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Ц.Шаравжамц дарга “М.Анхцэцэгийн амжилтаар бахархаж байна. Цаашдаа улам хичээж, бэртэл гэмтлээ сайн эмчлүүлж, бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд дэлхийн аварга болоорой” хэмээн хэлэв.М.Анхцэцэг: Хүүхэд, залуус хүндийн өргөлтөөр хичээллэж, олимп, дэлхийн аварга болоосой гэж хүсч байнаАНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, ард түмэн, Монголын спорт сонирхогчидоо баярлуулсан билээ. Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд дэлхийн анхны медальтан болсон М.Анхцэцэгийн сэтгэгдлийг хүргэе.-Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медальтан болсондоо баяртай байна. Энэ амжилтын ард олон хүний хүч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн юм шүү. Бэртэлтэй байсан болохоор багштайгаа зөвлөлдөж байгаад түлхэлттэй өргөлтийн төрөлд ороогүй. Хэрэв бэртээгүй бол мөнгөн медаль авна гэж тооцоолж байсан. Хүндийн өргөлтийн спортын есөн орны баг тамирчдыг эрхийг хассан ч миний оролцсон жинд нөлөөлөхгүй, хөнгөн жингүүдэд бол нөлөөлсөн. Дараа жил медалийнхаа өнгийг хувиргаж, алтан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Миний үзүүлсэн амжилтын замаар олон хүүхэд, залуус хүндийн өргөлтөөр хичээллэж, олимп, дэлхийн аварга болоосой гэж хүсч байна. Энэ жил Залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, Азийн танхимын спортын наадамд түрүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *