Categories
мэдээ цаг-үе

Дашнямын Сэнгэдорж: Шатаж байгаа онгоцоо хараад гар хоосон хүмүүс харамсаад ч бараагүй ээ

Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан ахмад нисгэгч Дашнямын Сэнгэдоржтой ярилцлаа. Тэрээр Монголын нисэх хүчинд 40 ажиллахдаа хүнд бэрхшээл бүхнийг туулж гарсан зоригт шонхор юм.

Та бол нийгмийн өмнө хувь хүн бүр тогтсон үүрэг харицлагатай, түүнийгээ ч чанд сахин биелүүлдэг тийм нийгмийн хүн. Тэр үеийн хүүхэд ахуй, тухайн нийгмээс ямар хүмүүжил төлөвшлийг олж авсан талаар яриагаа эхэлвэл ямар вэ?

-Миний бие 1947 онд Биокомбинатид төрсөн. Социалист нийгмийн үед төрж, сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж байсан минь аз завшаантай хэрэг. Цэцэрлэг,сургуульд хүмүүжин, пионерийн гишүүн байсан. Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийг төгсөж, онц сурлагатан гэж ханын самбарт зургаа тавиулж байлаа. Төрөөс сурч боловсроход чухал дэм хүч өгч, айл өрх бүр хямгатай амьдарч, улс эх орныхоо төлөө төлөвлөгөөт таван жилийн төлөвлөгөө биелүүлэхийн тулд үнэн сэтгэл, хүчин чармайлт гарган хууль дүрмийг ягштал мөрдөж сахин биелүүлдэг байсан үе. Аливаа ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийж чин үнэнчээр ажиллахыг нийгэм минь бидэнд зааж байжээ. Мөн өсч дэвжих, зорилгодоо хүрэх эрмэлзлэлтэй болгож байж гэж боддог. Энэ бүхэн хүнийг урамшуулж нийгмийн идэвхтэн болгон хүмүүжүүлж байсан байна.

Нисэх хүчний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Анх энэ байгууллагад ажилтнаар орж байсан үеэ дурсахгүй юу?

-1965 онд 10-р ангиа төгсөөд МИАТ-ын доод нисэх дэх нисэхийн техникийн газарт качегар хийж улмаар ахлагч цолтой тушаал дэвшин моторчин засварчнаар ажлын гараагаа эхэлж байлаа. Хүүхэд ахуйн шохоорхолоор нисэхэд ажилд орохоор очиход ажилд авахгүй, гуйж байж качегараар анх орж байлаа. Энэ нь нэг юм руу тэмүүлбэл цаана нь гарч байж санаа амардаг хүүхэд ахуйн зан, аав ээжийн минь алив юманд зорьвол эцэст нь амжилт олдог гэж төлөвшүүлж чиглүүлж байсных байх. Удалгүй үндсэн ажилд өсөх ур чадварыг минь үнэлж, ахлагчцолтой техникч болон дэвшсэн. Аав ээж минь тухайн үед ихэд баярлаж байсансан.Тэр үед ижий аавтайгаа авахуулсан зургаа одоо ч энгэртээ байнга авч явдаг даа. 1969 онд дотоодын техникийн курст суралцан АН-2 онгоцны техникч мэргэжлээр төгсч Монголын 18 аймагт томилолтоор ажиллан онгоц засварлах, онгоцны буултын зам барих ажлыг хийж байлаа.

Таны мэргэжлийн онцлог юу бол?

-Нисэхэд моторчин, засварчин, техникч хийнэ гэдэг нь нямбай гярхай ажигч байх, хариуцлага өндөртэй онцгой мэдрэмж шаардсан ажил шүү дээ. Жишээ нь машин бол саатал гарвалзамаас гараад зогсчихно. Харин 2000-4000 км өндөрт яваа онгоц алдаа гарвал наанадаж хүний амь нас, цаанадаж улсын өмч сүйтгэсэн том асуудал гарна. Засварт ирсэн онгоцны эд ангийг задлан цэвэрлэж, шинээр солих, нэг нэгэнгүй шалган буцаан угсрах, нэг чийрэг эрэг боолт дутуугүй чангалах, сэнсний эргэлт жигд байх, моторын дуу доголдолгүй, саадгүй байх гээд бүгдийг шалган бэлэн болгосон ч сэтгэлдээ шаналан, унтах нойроо хасан өдөр нь хийснээ нэг бүрчлэн бүртгэж нягтлан шалгадаг байсан нь хийх л ёстой ажил маань болж байсан.

-40 жил агаарын хүчинд ажиллажээ. Энэ хугацаанд эгзэгтэй, хүнд хэцүү нөхцөл, онцгой тохиолдлуудтай бишгүй тулгарч байсан болов уу?

-1985 онд баруун аймаг хариуцсан Баянхонгор аймаг дахь районы төвд АН-2 онгоцны нөхөн хангалтын ашиглалтын техникчээр ажиллаж байлаа. Гэтэл аймгуудынрайоныг татан буулгаж,1986 онд УБ-т агаарын тээврийн базад нэгтгэсэн. Энэ үед Польш улсаас ирсэн таван ширхэг АН-2 онгоцыг задлан угсрах, нислэгт бэлтгэх ажилд томилогдож амжилттай гүйцэтгэсэн.1989 оны 10 сарын 18нд Мөрөн Эгүүрийн чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцны дарга Хишигдорж ахлагчтай АН-2 онгоцны хөдөлгүүр агаарт татгалзсаны улмаас эгийн голын салаанд ослын буулт хийх үед онгоц шатаж эхэлсэн. Энэ үед би онгоцоор зорчиж явж байсан. Ингээд онгоцонд яваа12 хүний амийг богино хугацаанд авран аюулгүй газарт бүх хүмүүсийг аваачсан ч онгоц цаашид ашиглагдах боломжгүй болсон юм. Тэр богино хугацаанд утаанд угаартаж өөрсдөө ч амь алдахад бэлэн амьсгалахад ч хүнд нөхцөлд, хүний амь аврах гэж зүтгээд, ядарснаа дараа нь лсэхээ ороод мэдэрч билээ. Шатаж байгаа онгоцоо хараад гар хоосон улс харамсаад ч барахгүй.Туршлагатай нисгэгчийн хүчинд буулт хийсэн ч буудлаасаа хол учир юун тусламж ирэх нүд ирмэх төдийд онгоц шатаж эхэлсэн. Энэ үед хэн хэнгүй амьд үлдсэндээ л бие биедээ тусалсандаа баярлаж билээ.

Өөр ямар нөхцөл байдалтай тулгарч байв?

-1992 онд Мөрөнгөөс Галт сум руу, Галтаас Мөрөн рүү нисэж явсан шуудангийн онгоц холбоо тасарсан. Онгоцоор Галт сумын чиглэлд эргүүл хийснээр уулын оройн довцог дээр ослын буулт хийснийг олж илрүүлсэн.Тэр үед буудлын дарга Оюунбаатар Жамьянсэнгээ бид хоёрыг ослын буулт хийсэн онгоцыг уулын бэл рүү осол гэмтэлгүй буулгахыг даалгасан. Онгоцны техникийн комиссын инженер Цулахмарын хамт өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан уг онгоцыг бэл рүү машинаар чирэн буулгасан. Энэ үед хөдөө ууланд техник кран байхгүй маш их хугацаа шаардсан боловч, ямар нэгэн техникийн гэмтэлгүй буулгасны дараа асааж шалган, техникийн үзлэг хийж, нислэг үйлдэхэд бэлэн болсныг Мөрөнгийн буудлын дарга Оюунбаатарт мэдэгдснээр онгоцны дарга асан Алтангэрэл зөвшөөрөлтэйгээр нисч байсан.

Таныг хүний амь аварсан ч онгоц шатсан хэргээр яллах гэж байсан гэдэг. Үнэхээр тийм юм болсон юм уу?

-Би хүнд хэцүү хүний аминд тулсан ажлуудыг ямар нэгэн алдар нэр гавьяа шагнал горьдон хийж байсангүй. Хийх ёстой техникчийн ажлын хариуцлага, мэргэшсэн мэргэжилдээ үнэнч байх эрмэлзлэлдээ хөтлөгдөн ямарч үед амь хайргүй бусдын амь насыг аврах бусдад туслах чин сэтгэлээр хандаж хийсэн билээ. Үүнийг минь Хөвсгөл аймгийн нисэх буудлын дарга Сайшаалын үнэмлэх, мөнгөн шагнал өгч урамшуулсан юм. Бүхий л ажлаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамт талархал, баяр хөөр дунд өнгөрөөж, амь аврагдсан хүмүүс, бүрэн бүтэн нисэж байгаа онгоцноосоо асар их урам авч байсан. Дээрхи асуудлаар хүний амь нас аварсан, онгоц гэмтэлгүй уулнаас буулгасан гэж шагналд тодорхойлох тухай ярьж байснаа чимээгүй болж, харин Зам тээврийн яам хариуцсан хуулийн прокуророос дуудан хүний амь аварчихаад, улсын өмч ямар санаатайгаар шатаасан бэ гэсэн хариуцлага тулгаж байв. Харин 1989 онд шалгах комиссоос энэ онгоцны хөдөлгүүр нь үйлдвэрийн дутагдал байсан гэдэг нь нотлогдож, агаарт мотор нь гацаж унтарсан нь техникийн актаар батлагдаж, хүний алтан амь аврагдсан нь нотлогдсон юм. Ингээд юун шагнал, ялгүй үлдсэндээ, бүрэн бүтэн нисч байгаа онгоцноосоо асар их урам авч ажиллаж байлаа.

Тухайн үеийн нисэхийн ажилчдад ялангуяа хөдөө томилолтоор ажиллахад ямар хүндрэл бэрхшээл учирч байв?

Онгоцны засварч техникч дутагдалтай амарсан, өвчтэй тохиолдолд оронднь томилолтоор 45-60 хоног гурван сар, жилээр ч ажилуулна. Тухайн аймгийн хүн бол ах дүүгээ бараадан, эхнэр хүүхдээ аваад явах нэгэн байхад танихгүй газарт бол буудалд л цалингаасаа мөнгөө төлөхөөс байр байдаггүй байсан. Аймгийн төвөөс онгоцны буудал 500-3км зайтай учир сургуулийн хүүхдээ өдөр бүр хүргэх,авах унаа байдаггүй учир хотод эхнэр үр хүүхэд үлдэнэ. Үүнээс үүдээд олон гэр бүлд асуудал үүсэх явдалгарч байлаа. МИАТ-д ажиллах хугацаандаа дээд газраас ирсэн тушаалын дагуу яв гэсэн газарт нь явж байсан тул нэг газар тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах бололцоо байсангүй. Ингэж ажиллахдаа өөрийн чадлаар, томилогдсон газар бүрт хөлсний, буудлын, түрээсийн байруудад амьдрахдаа ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй юм. Аймагт хуваарилж ажлуулж байхдаа МИАТ-аас цалингийн хэмжээ ерэн гурван мянган төгрөгөөр өөрчлөлт нэмэгдэл байхгүйгээр ажлуулжбайсан бол хотын хангалттай нөхцөлд техникчид 200,000-300,000 төгрөгний цалинтай орон сууц зэрэг хангамж өндөртэй ажиллаж байлаа. Тэтгэвэрт ч хөдөө томилогдсон гээд илүү тэтгэмж ч олголгүй ялгаварлаж гаргасанд гомдолтой л явдаг юм.

Та нэг хэсэг ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм билээ. Тэгээд дараахан нь ЗХУд суралцахаар болсон. Энэ тухайгаа яриа дэлгээч?

-Ажил дээрээ засвар хийж байгаад онгоцны сэнсэнд баруун гарын 3 хурууны шөрмөс тасарч хөдөлмөрийн чадвар алдсан тулөвчний улмаас цэргийн эмнэлэгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр армид тэнцэхгүй гээд лажлаас чөлөөлөгдсөн дөө. Тэгээд ажилгүй байж байтал Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд илгээлтээр ажилтан авна гэхээр бүртгүүлтэл ЗХУ-д Белазын жолоочоор курст сурах болов. Сурч ирээд белазийн жолоочоор Эрдэнэт, Багануур, Дорнотын уурхайнуудад жолооч засварчин хийж , бүтээн байгуулалтад гар бие оролцон сайн ажилчны эгнээн далдаа дутагдалгүй нэр хүндтэй ажиллаж явлаа.1985 онд ЗХУ-ын Чита хотоор дамжин Дорнодын Адуун чулууны уурхайд хүргэх 5 белаз Шарын голын уурхайд бууж, энэ 5 белазыг угсарч, ажлуулан Дорнод аймагруу жолоодон Адуун чулууны уурхайд хүргэж өгч байсан. 1985 онд МИАТ-компаниас АН-2 онгоцны мэргэжлийн ашиглалтын техникч шаардлагатайн улмаас надад МИАТ-ын газраас техникчээр ажиллахыг хүссэн мэдэгдлийг өгч, зохих журмын дагуу шалгалт өгч ажилдаа орж байсан л даа.

Таны хийж бүтээсэн ажлыг төрөөс үнэлэж өнгөрсөн жил ахмадын баяраарНисэхийн тэргүүний ажилтанцол тэмдэг хүртээсэн гэсэн?

-2004 онд тэтгэвэртээ суусан. 2014 онд Нисэхийн тэргүүний ажилтан цол тэмдэгийг тэтгэвэрт бас гарсан өөрийнхөө шавьтайгаа хамт авсандаа. Яахав оройтсон ч гэсэн баярласан.

Эцэг хүн хүний амьдралын гол дууриал байдаг. Таны аав 90 нас золгосон эмч хүн байсан гэсэн. Аав тань ямар сургааль хэлдэг байв? Ааваасаа юуг үлгэрлэж авсан бэ?

-Уйгагүй үнэнч хөдөлмөрлөхийг заасан сургаал юмдаа. Аавд минь хийж чаддагүй юм гэж байсангүй. Мод,төмөр, чулуу, цаас гээд барьсан болгоноо засч,гагнаж, зүсч, нааж, будаж, өнгөлж, арьсаар бидэнд цүнх хийж өгдөг байлаа. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй гэдгийг бас зааж сургасан хүн дээ. Хийж буй ажлынх нь дэргэд байгаадхараад л юу одоо хэрэг болох бол гээд багажийг нь ойртуулж өгөхөөс эхлээд харж байсан зүйлээ төвөггүй хараад хийгээд сурчихсан байдаг учир миний ажилд нэмэртэй байлгүй яахав. Аав минь надад биеэрээ хөдөлмөрлөхийг үзүүлсэн гэж боддог

Таньд өнөөгийн нийгмийн байр байдалд харамсаж сэтгэл дундуур явдаг зүйл бий юу?

-Бияаж ажиллаж явсанаа хэллээ. Энэ бүгд хойч ирээдүйн төлөө бүх эцэг эхчүүд хүн бүрийн оролцоотойгоор өнөөдрийн та нарын сурч боловсрох амьдрах, гадаад ертөнцийг танин мэдэх, нүдээ нээж шинжлэх ухааны нээлт хийж монголын нэрийг дэлхийд гаргах болтол мэрийж суурийг чинь бэлдсэн юм. Гэтэл өнөөгийн хүүхдүүд та нарын үе өөр гээд бэлэнчлээд байна. Сургууль төгсөөд ядаж л тариа ногоог яаж тарьдаг, хэрхэн боловсроод талх болдог зэрэг процессыг мэдэхгүй байж суудлын төлөө хөөцөлдөж байгаацагт улс яаж хөгжих вэ. Улс хөгжиж байсан үеийн баримтат кинонд тэр хивсний, нэхий , савхины, цахилгаан, шарын голын, Эрдэнэт, сангийн аж ахуйнгээд үйлдвэрийн ажилчдын машин дээр ажиллаж байгааг гаргахаа больж, тэрхүү хөдөлмөрийн хамт олны улсаа хөгжүүлсэн хөдөлмөрийг үгүйсгэж байгаад л харамсах юм даа. Бид монголын түүхийг бүтээгчид юм шүү.

Т.ӨЛЗИЙБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *