Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсч, шинээр ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахалж, бүрэлдэхүүнд нь сайд нар багтаж буй аж.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны 10 дугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг холбогдох албаныханд өглөө.