Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы элдэв сонин

Дархан хотынхон амрал­тын өдрөөр мод тарьцгаав. Дарханы Засаг дарга С.Насан­бат “Урьд нь гадна дотнынолон суулгацтарьж үзсэн. Үр дүн нь сэтгэлд хүрдэггүй.Дарханы хөрсөнд ургасан суулгацыг энэ удаа тарьж байна. Дарханд тохирсон суул­гац гэдгээс гадна Дар­ханы иргэдээсээ суулгац авч, хөрөнгө оруулж байгаа юм” хэмээн тайлбарлав. Мөн хүрээ­лэнгийн эрдэмтэн, докторуудын зөвлөгөөгөөр модоо суулгаж байгаа боло­хоор өмнөхөөс сайн урганагэж засаг ноён найдаж байлаа. Дарханы Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийнэрдэм шинжилгээний ажилтан С.Баттөмөр “Гадна талд нь амьд хашаа маягаар хайлаас суулгаж,дотор талд нь голтбор, монос тарьж байна. Монос цагаан цэцэгтэй, агаар цэвэр­шүүлдэг, Манай хүрээ­лэнгээс судлаад таримал­жуулсан моносны “Царам” гэдэг сорт юм. Голт бор нь Оросоос оруулж ирж нутагшуулсан “Шарын гол” гэдэг сорт. Энэ моднуудыг наян хэдэн оноос судлаад, тарималжсан ургамлаар баталгаажуулсан юм” хэмээн ярилаа. Хүрээлэнд “Хоёр, гурван настай моднууд 2000-2500 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Тэд суулгацандаа амьдрах баталгаа өгдөг аж. “Мод тарихад стандартын суулгац чухал. Зөв ухаж аваад, зөв хадгалаад, зөв суулгасан мод ямар ч нөхцөлд ургана. Зах дээр олон хүний гар дамжсан, үндэс нь ил гараад, нар салхинд хатсан мод үхчихдэг. Гаднаас нь хараад мэдэгдэхгүй учраас найд­вартай газ­раас авах хэрэгтэй гэж эрдэм шинжилгээний ажилтан зөвлөв. Хүрээлэнд үйлдвэрлэсэн, жижиглэж савласанбактерийн бордоог мод тарьсан нүх рүү хийцгээж харагдана.

Энэ сарын 17-нд Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ой тохиох учраас дарханчууд ойгоо угтсан олон ажил сэджээ. Аймгийн удирдлагууд хотын өдрөөр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр”Нээлттэй хаалганы өдөр” зарлав. Энэ үеэр Засаг дарга өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, спорт, урлагийн тоглолт болж, эмч нар нь даралт үзээд, иргэд цахилгаан, дулаан, усны төлбөр тооцоогоо барагдуулаад л амралтын өдөр хотын хүн ам шигүү хэсэгт юм юмтай өдрийг үдэв.”Нүүдлийн шүдний эмнэлэг” лав үйлчлүүлэгч арвинтай байлаа. Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга “ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 390 сая төгрөгийн “Нүүдлийн шүд­ний эмнэлэг”-тэй болсон.Бүрэн тоноглогдсон, хүүх­дийн шүдний зураг авдаг аппараттай, гэр­лийн лом­бо тавих хүчин чадал­­тай. Сур­гууль, цэцэр­­лэгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай гэж танилцууллаа. АймгийнЭрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ үнэгүй эмчилнэ. Насанд хүрэгчдэд тодорхой тариф байхгүй бол үйлчилгээний зардлаа нөхөж хүчрэхгүй” хэмээн тайлбарлав. Бусад аймгуудад Оношилгоо, эмчил­гээний төвүүд байгуулагдаад байгаа. Дарханд ямар байгаа вэ хэмээн лавлахад”Оношилгоо, эмчилгээний төвийн дайтай хөрөнгө оруу­лалт орж ирсэн, тоног төхөө­рөмжтэй болсон” гэж Эрүүл мэндийн газрын дарга ярилаа.

Аймгийн тэргүүний Нэгдүгээр цэцэрлэгийнхэн гэхэд л амралтын өдрөөрөө “субботник” хийцгээж байна лээ. “Сар бүрийн нэг өдөр хамт олноороо цэвэрлэгээ хийдэг” гэж Нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Отгонхүү хэллээ.”Хүүхдүүддээ зориулж чийрэгжилтийн кабинет байгуулсан. Хүүхдүүд маань сар бүр тодорхой дадал олж авдаг.Эхний сар гар угаах дадалд суралцдаг бол дараа сард нь хувцсаа тайлж,эвхэж сурах, цэгэн иллэг хийх гэх мэтээр хүүхдүүд олон зөв хэвшилд суралцжээ. Ээж, аав нарын оролцоогүйгээр хүүхдийг зөв дадалд сур­гах амаргүй. Тиймээсхүүх­дээ хэдэн аргачлалын дагуу сургах талаар эцэг, эхчүүдэд нь хичээл заадаг гэлээ. Намрын сэрүүн өдөр тус цэцэрлэгт халуун цай уухаар ороод зөндөө сонин сонслоо. Дарханыдолдугаар цэцэрлэгт хүүхдүүд хордлогод орсон нь бусад цэцэрлэгийн удирдлагуудад сургамж болсон эсэхийг тодруулав.”Аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газраассэрэмжлүүлэг, заавар зөвлө­гөөг нухацтай өгч байгаа” гэв. Цэцэрлэгийн багш, удирд­лагууд болон эцэг эхийн төлөөлөл хүнс нийлүүлж байгаа үйлдвэрлэгчдээр явж, хүүхдүүдийн хүнс ямар дамжлагаар ирдэг болохыг “сурвалжилжээ”. Цэцэрлэг, сургуулиуд хүнсний зүйлсээ Дархандаа хамгийн томд тооцогдох нийлүүлэгчдээсавдаг аж. Цэцэрлэгийн багшаас хүүхэд халдвар авах эрсдэл цөөнгүй эцэг эхийн санааг зовоодог. Хэрэв тэд эрүүл гэсэн хуурамч бичиг авчирдаг бол яах вэ?Дарханы цэцэрлэгийнбагш, ажилтнууд хуурамч эрүүл мэндийн бичиг авчрах боломжгүй гэнэ. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн”Цэцэрлэг бүр дээр эрүүл мэндийн байгууллагынхан тогтсон нэг өдөр ажиллаж, багш ажилтнууд болон хүүхдүүдээс эрүүл мэндийн шинжилгээ авдаг” гэлээ.

Аймгийн Засаг дарга С.Насанбат хүүхэд, бага­чуу­дын авьяасыг нээн хөгжүү­лэхэд санаа тавьжээ.Орон нутгийн хөгжлийн сангаас аймгийн “Авьяас” дэд хөтөл­бөрийн хүрээнд25 төсөлд хөрөнгө оруулжээ.Үүний үр дүнд мэндэлсэн “Содон аялгуу” үлээвэр найрал хөгжмийн хамтлагхүүхдийн баяраар тайлан тоглолтоо хийжээ.Харин XV сургуулийнхан сургуулиараа биелдэг гэнэ. Тус сургуулийн мянган хүүхдийн биелгээ хүүхдийн баярын тоглолтын содон үзүүлбэр болсон тухай О.Мөнхсүрэн хуучилж амжлаа.

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Нээлттэй хаалганы өдөр”-ийн содон хүнээр Ц.Түвшинтөгс гавьяат тодрох вий. Нэгэн үе “Улаанбаатар” чуулгыг толгойлж байсан энэ эрхэмөдгөөДарханы “Залуучууд” театрын дарга болсон аж.”Яагаад Дарханд ирчихэв” гээд шулууханасуучихлаа.

-“Залуучууд” театрын дарга хийх боломж байна уу гэж аймгийн Засаг дарга хүсэлт тавьсан юм. 2015 ондоо багтаа­гаад, урлагийн томчууд, судлаачид, шүүмжлэгчдийгурьж байгаад хөдөө орон нутгийн театр ямар байх ёстой талаарсимпозиумхийнэ гэж гавьяат хариуллаа. “Залуучууд театр”-ын дэргэд Хүүхэлдэйн театртай болчихож. “Ардынаман зохиол, үлгэр, домог ёс заншил, ардын ухааныг хадгалж явдаг” гэж театрын дарга үнэлэв. Сургуулийн өмнөх насныхан, нэгээс тавдугаар ангийнхан Хүүхэлдэйн театраас суралцана. Хотын ойн өдөр тус Хүүхэлдэйн театрынхан “Болдоггүй бор өвгөн”-өөр хүүхдүүдэд бэлэг барих юм.

Нийслэлдэнд тэндгүй замын өргөтгөл, уулзварууд ашиглалтад орж байгаа. Дарханд ч “Монгол алт”-ны уулзварын замын өргөтгөлийгойн босгон дээр нээхээр төлөвлөжээ.Эндэхийн бүтээн байгуулалтгазар дээрхээсээ илүү газар дор өрнөж байгаа санагдлаа. Нийслэлчүүдэд барилга барьчихаад дараа нь халаалт, дулаан, дэд бүтцийн хүрэлцээ хангамжийн асуудал өрнөдөг бол Дарханд эсрэгээрээ. Сүүлийн хоёр жилд энд нийтийн орон сууц­ны инженерийн байгуу­ламжийн шинэчлэл, шинээр төлөвлөгдсөнхорооллуудын дэд бүтцийг барьж байгуулахад чамгүй хөрөнгө хаяжээ.

Нийтийн эзэмшлийнорон сууцны 24 байрнызоорийн давхрын инженерийн шугам хоолойн засварын ажилд 1,8 тэрбум зарцуулсан тухай Засаг даргын тайланд дурдагдсан юм. Амины орон сууцны хорооллын дэд бүтцийг босгохдоо өвөрмөц шийдэл хэрэглэжээ. 250 айлын амины орон сууцны инженерийн шугам сүлжээ, хашаа, зам талбайн цогц шийдлийг аймгаас хийж өгсөн байна. Ингэхдээ айл бүрээс дэд бүтцийг байгуулахад зориулж 25 орчим сая төгрөгийг тат­сан гэсэн. Хотын өнгө үзэм­жийг бодолцож амины орон сууцны арван загварыг гарга­жээ. Иргэд эдгээрээс сонгох учиртай.Амины орон сууцны хорооллын эхний оршин суугчид хэдийнэ байрандаа оржээ. Аймгийн ИТХ-ын даргаар олон жил ажилласан, өдгөө Иргэний танхимын даргын алба хаш­даг Л.Гүнчин эдний нэг. “Аймгуудаас хамгийн түрүүнд Иргэний танхим байгуулсан” гэдгээ Л.Гүнчин даргаонцлох дуртай. 2010 онд байгуулагдсан аймгийн Иргэний танхимынхан хэлэл­цүүлгээ аль болох сонир­холтой хэлбэрээр явуулахаар эрэлхийлдэг.Л.Гүнчин дарга Х.Соёл-Эрдэнэ “цэрэг”-тэйгээзах дээр ч “Чөлөөт индэр” ажиллуулж үзжээ. “Захын дарга нар байхгүй үедхүмүүс нэг өөр юм ярьдаг. Хөдөө сумдаар, малчдаар ч явж үзсэн” гэж Иргэний танхимын дарга хэллээ. “Их хотын иргэд хагас дутуу мэндлээд нэг л яарсан хүмүүс явдаг бол манайхан хамаагүй баяр баясгалантай амьд харилцдаг” гэж Л.Гүнчин харьцуулсанюм.

Дархан амар амгалан хот.Камерын хяналтын нэгдсэн систем нь энэ хотыг аюулгүй байхад их үүрэг гүйцэтгэдэг.Хяналтын нэгдсэн сис­темийн тусламжтайгаар хүнс, барааны зах, төмөр замын буудал,гудамжинд үйлдэгд­сэн хулгай, танхай, дээрэм, хүчин, осол зэрэг гэмт хэргийг илрүүлж, камерын бичлэгээр баримтжуулчихдаг.

Дархан Олон улсын эрүүл хотуудын холбоонд нэгдсэн хот. Аймгийн ИХТ-ын дарга Ч.ЦэндсүрэнДархан сумын дарга байхдаа Эрүүл хотын талаарх ажлыг зангиддаг байсан. Одоо ч “Эрүүл хот”-ын төлөө зүтгэсэн хэвээр.

Дарханчууд сар бүрийн хоёр өдрийг “Эрүүл мэндийн өдөр” болгожээ.Баа­сан гаригт байгууллагуудынэрүүл мэндийн өдөрлөг, урал­даан тэмцээн өрнөдөг бол бямба гаригт гэр бүлээрээ агаар салхинд амарч аялахыг илүүд үзнэ.Сар бүрийн 17-ны өдрийг буюу хотын өдрийг”Архигүй өдөр” болгосон аж.Дарханы Засаг дарга архины эсрэг зоримог шийдвэр гарга­сан юм билээ. Сүүлийн хоёр жилийн дотор тэрбээр сог­тууруулах ундаагаар үйлчилдэг, борлуулдаг 281 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцалж чаджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоо 53 хувиар буурсан аж.

Хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх хамгаалах байрыг бий болгосон нь сайн мэдээ байв.Хүчирхийллийн эсрэг төвийн Дархан салбарын зохицуулагч Б.Сүндэрмаа хэдэн жилийн өмнө “Хам­гаалах байргүй болохоор хүмүүс манайд ирээд, бодит тусламж авч чадахгүй гэсэн хандлага байдаг” хэмээн гомдоллож билээ. “Өвлийн хүйтэнд гэр хороололд жорлондоо зогсоод, шөнийг өнгөрөөсөн. Үүр цайхаар нь гараад зугтаасан гэсэн эмэгтэй ирж л байсан. “Манай нөхөр алчих гээд орцонд хонолоо” гэсэн эмэгтэй ч түүнд хандаж байжээ. С.Насанбат дарга харин “Монгол УлсынЕрөнхийлөгчөөс Засаг дарга нарт албан даалгавар өгөхдөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнэмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настны эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгосон” гэв.14 ортой түр хамгаалах байрыг байгуулахдаа Улаанбаатарт туршлага судалж, камертай, харуул хамгаалалттай болгожээ.Дарханы Засаг даргаЭрүүл хотуудын хуралд оролцохдооБНСУ-аас”Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулах санаатай иржээ. Энэ төвд хүмүүс биологийн насжилтаа тогтоолгож, ямар дасгал хөдөлгөөн хийж, хэрхэн зөв хооллох тухай сонсох учиртай. Нийгмийн эрүүл мэндийн төвийн байрыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар аль хэдийнэ худалдан авчээ. Удахгүй энд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг сайн дурын байгууллагуудэрчимтэй ажиллаж эхэлнэ дээ. Ахмадууд дасгалаа хийх газар нэгээр нэмэгдэнэ. Дарханы ахмадууд эрүүл зан үйлтэй. Өглөө эртээр цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, гүйдэг настан залуусаас олон. Ахмадын байранд долоо хоног бүрийн нэг өдөр хуучны нийтийн бүжгийн ая хангинаж байдаг. Ахмадууд эндээ танцалж өгнө. Хийн дасгалаа хийнэ. Шинэ жилээр гоёлын даашинзтай, хөнгөн шаахайтай эмээ нар бүжиглэхээр яарна…

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *