Categories
мэдээ улс-төр

Дархан-Уул аймгийн зарим иргэд ИТХ-ын нөхөн сонгуулийг эсэргүүцэж, тайван жагсаал хийв

Дархан-Уул аймгийн ИТХ-ын гурван тойрогт энэ сарын 22-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Харин энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, тус аймгийн МАН-ын хорооноос өнөөдөр тайван жагсаал хийлээ. Аймгийн ИТХ-аас одоогийн байдлаар эгүүлэн татсан төлөөлөгчийн сул орон байхгүй, ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байхад нөхөн сонгуулийг зарлаж байгаа нь Аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна. Тэд “ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус сонгуулийн хороогоо татан буулга”, “Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэ”, “Хууль зөрчихөө зогсоо”, “Иргэдийн сонголтыг уландаа гишгэхээ боль” зэрэг уриа лоозон барьсан харагдав.

Дархан-Уул аймагт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудсанд ганцхан АН-ын нэр дэвшигчийн нэр бичигдэж ирсэн гэх бөгөөд энэ нь сонгогчдод сонголт хийх боломж байхгүй, шууд тулгасан үйлдэл болж байна. Энэхүү нөхөн сонгуультай холбоотой хууль бус үйлдлүүдийг шүүх хяналтын байгууллагуудад шалгуулахаар хандаад байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *