Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Вируст Гепатитын эмнэлзүйн сургалт зохиолоо

Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Вируст Гепатитын оношлогоо, эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалт Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалт 3 өдөр үргэлжлэх ба сургагч багшаар төслийн багийнхантай хамтран АШУҮИС-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхимийн багш О.Баярсайхан, “Элэг” төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Г.Зулхүү, ЦССҮТ-ийн эмч М.Цэрэндэжид, АШУҮИС-ийн биохими лабораторийн тэнхимийн багш Д.Гантулга, ХӨСҮТ-ийн эмч А.Болормаа, Б.Энхтуяа нар ажиллаж байна.

Сургалтанд Дархан-Уул аймгийн ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн 50 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнүүд хамрагдаж, эмнэлзүйн, тандалт судалгааны, лабораторийн, халдвар хяналтын багуудад хуваагдан тохиолдол дээр суурилсан онол, дадлагын сургалтанд оролцлоо.

Энэхүү сургалт нь онолын шинэ мэдээлэлийг лекцээр сонсч, халдвар хяналт, лабораторийн чиглэлээр дадлага хийж, тохиолдолд суурилсан асуудлыг дадлагаар шийдвэрлэх зэргээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *