Дархан-Уул аймагт хоёр тохиолдол нэмж илэрч Ковид-19 халдварын нийт тохиолдлын тоо 22 боллоо хэмээн тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ” уриатай багц шинжилгээг хийж байгаа ба эхний 2600 гаруй хүний шинжилгээгээр ийнхүү хоёр тохиолдол илэрлээ хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.
Дархан-Уул аймаг нь нийт 28 мянган өрхтэй бөгөөд эхний шинжилгээнд хамрагдсан 2600 гаруй иргэн нь аймгийн хүн амын 20-30 хувь нь аж.