Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг хүүхдийн автобусны чиглэлээ нэмэгдүүлжээ || DNN.mn

Дархан-Уул аймаг хүүхдийн автобусны чиглэлээ нэмэгдүүлжээ. Тус аймагт өнөөдрөөс эхлэн хүүхдийн автобусны гурван чиглэл нэмэлтээр үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна. Нэмэлт автобус өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжээр иргэдэд үйлчилнэ. Өглөөний ээлжийн автобус эхний буудлаас 07:20 минутад хөдөлж эцсийн буудалд 07:50 минутад очно. Өдрийн ээлж 12:40 минутад хөдөлж, эцсийн буудалд 13:15 минутад очих аж. Харин оройн ээлж эцсийн буудлаас 18:40 минутад хөдлөн эхний буудалд 19:05 минутад очихоор зохицуулалт хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *