Азийн хөгжилийн банкнаас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олголоо. Энэхүү санүүжилтээр Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлийг хийхээр болжээ. Энэ талаар Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнэ “Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайруулах ажил хийнэ. Зээлийн ерөнхий гэрээ хийгдэж, УИХ-аар батлагдсан. Азийн хөгжлийн банкан дээр шийдвэр нь саяхан гарсан. Дахин Засгийн газраар орж хэлэлцээр эцэслэгдэнэ. Үүний дараа замын зураг хийх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналтын байгууллагууд сонгон шалгаруулах гээд зохих албан ёсны ажлууд үргэлжилж намар нэлээн оройхон асуудлууд шийдэгдэх байх. Тэгэхээр ирэх хавраас замын ажлаа эхлүүлнэ” гэлээ.
Мөн нийт зам засварын өртөг одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Дарханы замаас гадна Арвайхээр чиглэлийн, Налайхын гээд муудсан зам олон байгаа учраас нарийн тооцоо гарган зам тавих, засах ажлуудыг хийх юм байна.