Categories
мэдээ нийгэм

Дархан аварга Н.Батсуурь үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргалд хоёр өрөө байр өгөх амлалтаа биелүүлжээ DNN.mn

Олимпын наадмыг тавдугаар байраар дуусгасан үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргалд энэ жилийн наадмын түрүү бөх дархан аварга Н.Батсуурь хоёр өрөө байр бэлэглэхээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.

Дархан аварга Н.Батсуурь амлалтаа биелүүлж гавьяат тамирчин Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламжийг өнөөдөр гардуулан өгсөн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *