Өнөөдөр тавын давааны өмнө Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн түүний зодог тайлах ёслолыг зохион байгуулна. Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн. Увс аймгийн Хяргас сумын харьяат, цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх төрийн их баяр наадамдаа 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давжээ.