Хүнс хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн
шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд
үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх,
ноосны чиглэлийн хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан
үүлдрээр баталгаажуулсан байна.
Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины
үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт
доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга
Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Н.Ариунболд гэрчилгээг нь гардуулан өгчээ.