Categories
мэдээ нийгэм

“Дарь-Эх” цогцолборыг нээжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Дарь-Эх” цогцолборыг нээжээ.

“Дарь-Эх” цогцолбор нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутагт иргэд Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулах юм.

Дашрамд дурдахад, мөн дүүргийн 50 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Баянзүрх хайрханыг тохижуулах ажлыг эхлүүлсэн юм. 11 дүгээр хорооны нутагт орших Баянзүрх хайрханы орчмын 200 гаруй га газарт байгуулж байгаа бүтээн байгуулалтын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *