Categories
мэдээ нийгэм

Дараах байршлуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг БОАЖЯ-наас хийж дууслаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

1. Зайсангийн аманд – 1,8 га

2. Богинын аманд – 5,1 га

3. Хүүшийн аманд – 2,2 га

4. Нүхтийн аманд – 1,9 га газар

Тус газарт хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *