Categories
мэдээ улс-төр

Дараагийн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн VI дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ нь “Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүнийг нэр дэвшүүлнэ“ гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Тиймээс дээрх заалтыг УИХ хэлэлцээд, Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхийг “Санал болгох“ гэж өөрчиллөө. Хуралдааны үед асуулт асуух гишүүн байгаагүй тул хэлэлцсэн асуудлыг шууд батлав. Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч чуулганыг өндөрлүүллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *