“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг монголчууд маш тааламжтай хүлээж аваад байгаа билээ. Иймдээ ч очиж үзэх хүмүүс олон болсон байна. Хүй долоон худагт зохион байгуулж байгаа даншиг наадам руу Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулж байгаа.
Автобус Хүй долоон худаг руу өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн оройн 22:00 цаг хүртэл явах юм.
Б.Уянга