Categories
мэдээ нийгэм

“Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг болно

ЗурагЗТХЯ, Автотээврийн үндэсний төв болон УУХҮЯ хамтран энэ сарын 19-нд “Монгол хьюндэй моторс” компанийн Үзэсгэлэнгийн танхимд “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг зохион байгуулах болжээ.

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөрш орнуудын худалдаа, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжуулан өнгөрүүлэх замаар ашиг олох, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэх юм.

Тиймээс дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жолооч нарыг сургах, баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулах болжээ. Энэ үеэр тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлогын тухай, банкны лизингийн үйлчилгээний талаар иргэд, жолооч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Өдөрлөг нөгөөдөр 13.00 цагт эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *