Өмнөговь аймгийн нутагт 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Даланзадгад сумаас Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдын чиглэлийн хатуу хучилттай автозамын 58-60 дахь километрт замын зорчих хэсэг эвдэрсэн билээ. Замын эвдрэл зам тээврийн осол, хэрэг гарах шалтгааныг бүрдүүлсэн тул Замын цагдаагийн тасгийн алба хаагчид автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Мөн Даланзадгад сумын хэмжээнд их бороо орсны улмаас айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд үер усанд автсан байгаа юм. Үeр усны дуудлагын дагуу сумын Захирагчийн ажлын албаныхан түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж олон айлыг усны аюулаас аварч, сэргийлсэнд ард иргэд баярлаж талархснаа илэрхийлсэн байна.