Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх 6 чиглэлд өөрчлөлт орж байна.
- Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
- Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
- Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
- Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
- Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна. Нийтийн тээврийн чиглэлтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утсанд мэдэгдэж болно.
Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой иргэд, жолооч нарыг хурд хэтрүүлэлгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.