Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөл хуралдлаа

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөл цахим хэлбэрээр хуралдав.

Энэхүү хуралд ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Армян, Азербайжан, Афганистан, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Непал, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, 2019 оны санхүүгийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна.

bht8622-1024x587 Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөл хуралдлаа

Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хурлыг нээж хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд далайд гарцгүй орнууд ОУСТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

ОУСТ-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар 2010 оны 9 дүгээр сард баталсан. Олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй орнуудаар соёрхон батлуулах, төвийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажилласан бөгөөд хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

bht8581-1024x683 Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөл хуралдлаа

Өнөөдрийн байдлаар Афганистан, Армян, Азербайжан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг 14 улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сард ОУСТ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай болсон бөгөөд ингэснээр НҮБ болон түүний системийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад илүү хүрч, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, үр дүнтэй ажиллах боломжтой болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Монголд нээлээ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон батлаад байна.Далайд гарцгүй улс оронд тулгардаг бэрхшээл болох гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн төрөлжилт, дэд бүтцийн хөгжил, транзит тээвэр зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлгийг судалгааны төвийн нээлтийн бага хурлаар ярилцлаа. НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түвшин тэдгээр улс далайд гарцтай байх тохиолдлоос дунджаар 20 хувиар доогуур байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал нь дамжин өнгөрөх улс орнуудтай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *