Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар монгол жолооч гадаадад, гадаадын иргэд Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий Олон улсын үнэмлэхийг хэвлэхээр болжээ.
Ингэснээр Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон олон улсын жолооны үнэмлэхээр гадаадын иргэд Монгол Улсад, харин Монгол Улсын иргэд Вений конвенцид нэгдсэн 70 гаруй улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох юм байна. Одоогоор уг олон улсын үнэмлэхийн үнэ болон бусад холбогдох журам батлагдаагүй байгаа аж.