Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.
Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо.
Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ДАХИН НЭГ ХҮНИЙ
ЦОГЦСЫГ ОЛЛОО
10:05 цагийн байдлаар нэг хүний цогцсыг оллоо.
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Амьд үлдсэн 10 иргэн өчигдөр Улаанбаатар хот руу хувийн машинтайгаа хөдөлсөн. Сүүлд холбогдоход Архангай аймгийн Тариат суманд явж байна гэсэн.
Амиа алдсан иргэдийн цогцсыг өчигдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэргээр авчирсан. Цогцос таниулах ажлыг гэр бүлийнхэний оролцоотой хийсэн.
Өнөөдөр өглөө 07:50 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.Сураггүй байгаа гурван иргэнийг олсон мэдээлэл хараахан байхгүй байна.
Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ирсэн хоёр нисдэг тэрэг өнөөдөр өглөө буцаад ниссэн. Одоо Баянхонгор аймагт түлшээ цэнэглэж байна.
800м урттай, 200м өргөнтэй талбайд эрэн хайх ажиллагааг явуулж байна. Эхний 10 хүнийг 1м-1.5м-ийн гүнтэй цаснаас эд зүйл нь цухуйсан байхад олсон. Харин маргааш нь олдсон 4 хүнийг метал хайгчийн тусламжтайгаар олсон.
Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна. Аравдугаар сарын 26-наас цаг агаарын таагүй үзэгдэл болно гэдгийг ЦУОШГ-аас өгсөн. Нойтон цас орж, цасан шуурга болох, салхи ширүүсч, шөнөдөө -19 хэм байх юм байна” гэлээ.
Мөн “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрлийн ажиллагааг зогсоох эсэхийг газар дээр нь ажиллаж буй штабаас гаргана.
Одоо хунгарласан, жалга гуутай, цасны зузаан ихтэй газруудад эрэн хайх ажиллагааг түлхүү хийж байна” гэв. Осол болсон газар хүн хүч, техник хэрэгсэл хангалттай байгаа. 30 гаруй техник хэрэгсэл, 200 гаруй албан хаагч, 2 нисдэг тэрэг ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ. Аравдугаар сарын 24-ний шөнө буюу өчигдөр орой амиа алдсан 14 иргэний цогцсыг Улаанбаатарт авчирч таниулах ажиллагаа явуулсан билээ.
Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2,811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160,000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.