Хаврын улирал ирж байгаатай холбогдон дайвар бүтээгдэхүүн худалдан авагчдын тоо нэмэгджээ. Энэ улиралд хүний бие их сульдаж, ядардаг учраас хүний бие хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэм, шим тэжээлийг авах шаардлагатай болдог байна.
Иймээс мах гэхээс илүүтэй дайвар бүтээгдэхүүн худалдан авагчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн аж. Өнөөдрийн байдлаар “Шонхор” худалдааны төвд үхрийн элэг кг нь 1500 төгрөг, зүрхийг 3500 төгрөгөөр, хонины хуйхалсан толгой 2500, хонины бөөр кг нь 300, гүзээ 600 төгрөгөөр худалдаалагдаж байна.