Америкийн газрын тос олборлогчид Украины дайн эхэлснээс хойш 200 тэрбум ам.долларын ашиг олсон тухай “The Financial Times” сонин нийтэлжээ.
Америкийн “S&P Global Commodity Insights” агентлагийн тайланд тус улсын нефть, хийн компаниудын нийт ашиг нь энэ жилийн хоёр болон гуравдугаар улиралд 200.24 тэрбум ам.доллар болсон гэжээ. “Эдгээр тоонууд нь салбарын бүхий л түүхэнд хамгийн их ашигтай зургаан сар өнгөрснийг харуулж жилийн дүнгээр байгаагүй орлогод хүргэх дүр зураг бий болгож байна” гэж онцолжээ.