Categories
мэдээ нийгэм

Дайчилгаатай команд штабын сургуулилт болж байна

ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр дайчилгаатай команд штабын сургууль болдог билээ. Энэхүү сургуулилт бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, хээрийн нөхцөлд дадлагаа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил“Гамшиг ослын үед Зэвсэгт хүчний ар тал хэрхэн ажиллах вэ” гэсэн нэрийн дор болж байсан. Харин энэ жил Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт тулгуурласан дайчилгаатай команд штабын сургууль болж байна.

Сургуулилд үндсэн бүрэлдэхүүн болох Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдаас гадна нийслэлийн дүүргүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж байна. Ингэснээр нийслэлийн 6 дүүргийн эмнэлгийн 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан болон хувийн эмнэлгийн ажилтнууд хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургалтад хамрагдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *