Categories
мэдээ спорт

Даамын УАШТ үргэлжилж байна

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний зургаа, долоодугаар өргийн тоглолтууд болж буй юм. Тэмцээн Баянзүрх дүүргийн Ботаникын эцэст байрлах “Бадмаараг” төв дээр болж байгаа.

Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Монгол улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер өрсөлдөж байгаа юм. Мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна.

Маргааш тэмцээний сүүлийн хоёр өргийн тоглолт болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх есөн даамчин тодрох юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх гуравдугаар сард болох юм.

Тэмцээний дүнг www.mondaam.mn-с үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *