Categories
мэдээ утга-зоxиол

Д.Урианхайн 10 боть ном хэвлэгдэн гарлаа

Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган хэвлэгдэн гарч өчигдөр Black box театрт нээлтээ хийлээ. Тэрбээр 10 боть номынхоо дээжээс өөрийн дотны уншигч урлаг соёл, утга зорхиолын төлөөлөлд гардуулан өгсөн байна. Түүний эхний хоёр ботид нь нь яруу найраг, гурав, дөрөвдүгээр ботид жүжиг, долдугаар боть хүртэл хүүрнэл зохиол, есдүгээр боть нь “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, 10-р боть нь “Учрахуй, хагацахуй” роман нь багтжээ. Удахгүй эдгээр арван ботийг номын дэлгүүрүүдээр худалдаалах аж. Эдгээр бүтээлийг эмхэтгэн 10 боть болгон хэвлэхэд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *