Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 64 бөх барилдаж байгаа бөгөөд Д.Төмөрхүлэг D хэсгийг тэргүүлэн барилдаж байна.
Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Канадын Бучардтай хийж, вазари үнэлгээгээр ялснаар дараагийн тойрогт Германы Сиэдлтэй барилдахаар шалгарлаа.
Мөн энэ жинд барилдаж буй А.Батсуурь Перу улсын бөхийг даралтаар цэвэр ялснаар шөвгийн 32-т шалгараад байна. А.Батсуурь шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Шинэ Зиландын Бишоптой оноолт таараад байна.