Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд явж байгаа. Уг шалгаруулалтын хүрээнд ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдээр санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болсон байна.
Санал хураалтад Давж заалдах шатны шүүхийн 109 шүүгч оролцсоноос 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Иймээс Д.Цогтсайханы нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ. Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар олонхын санал авч чадаагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд ирэх даваа гаригт дахин санал хураалт явуулахаар болжээ.