Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар өөрийнхөө эрхийг бүдүүлгээр зөрчиж үндэслэлгүй зохиомол хэрэгт ял шийтгэсэн хэмээн НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад заасан эрхийн зөрчлийг хянан үздэг бие даасан байгууллагад хандсан байна. Уг байгууллага нь бие даасан 18 шүүгчээс бүрддэг аль ч улсын хараат бус байгууллага бөгөөд хэрэв тус байгууллага тухайн хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл гэрээнд нэгдэн орсон орны Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх үүрэг хүлээдэг байна. Д.Цогтбаатар нь төрийн өндөр албан тушаалтны нэр холбогдсон өргөдлийг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлснийг төрийн нууц задруулсан гэж хууль бусаар ял оноосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ.
Г.ОНОН