Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Ажлаа хийж чадаж байгаа хүнийг халахгүй

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.


-Та салбарынхаа боловсон хүчний асуудалд хэрхэн анхаарах вэ. Зарим сайд эхнээсээ халаа, сэлгээ хийх талаар ярьж байгаа?

-Ажлаа мэдэхгүй дарга нарын шахаасаар орсон хүмүүс байгаа бол боловсон хүчний асуудал яригдана. Өөрөөр бол ажлаа хийж чадаж байгаа хүмүүсийг халахгүй.

-Дипломат бодлого залгамж чанартай байх ёстой. Гэхдээ та өөрийн гэсэн бодлого барьж ажиллах уу?

-Монгол төрд гадаад бодлого гэж нэг л бодлого бий. Энэ нь залгамж чанартай. Харин тэр бодологыг шинэлэгээр хэрэгжүүлэхэд шинэ арга техник, хандлага хэрэгтэй. Энэ талаар бодсон зүйл надад байгаа.

-Хоёр болон гуравдагч хөршүүдтэй харьцахад хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ. Та хэрхэн анхаарах вэ?

-Эхний ээлжинд гадаад бодлогыг эдийн засагжуулах, ажлын байр бий болгох хэрэгтэй. Монголын эдийн засагт гадаад бодлого хөшүүрэг болж явах ёстой гэдэг өнцгөөс харах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гадаад бодлого гэдэг бол олон түмний төлөө бодлого юм. Түүнээс биш нэр хаяггүй төр гэдэг хоосон ойлголтын төлөө явдаг зүйл биш. Ажил дээрээ ажлаа хийгээд зогсож байгаа хүмүүсд ажлын байрыг бий болгох, тэдний ажлын баталгааг хангах, гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх,гадаад зах зээлийг тэлж өгдөх, нөхцөлийг нь сайжруулахын төлөө ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *