Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэгдүгээр сарын 20-нд эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Энэ тухайгаа тэрбээр ерөнхийлөгчийн харилцаа холбоо хариуцсан туслах Дэниел Скавиногийн “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим хамтарсан хуралдаан хийх үеэрээ 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялалт байгуулсныг баталгаажуулсан юм.