Categories
гадаад мэдээ

Д.Трамп, Э.Макрон нар хэлэлцээ хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Францад төрийн айчлал хийж байгаа билээ. Тэрээр өчигдөр Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хэлэлцээ хийхдээ хоёр улсын харилцаанаас гадна Сирийн асуудлыг хэлэлцсэн байна. Хоёр улсын тэргүүнүүд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ энэ талаар мэдэгджээ.

Америк, Францын төрийн тэргүүнүүд олон улсын бүлэг байгуулж цэрэг дайны ажиллагааны дараа Сирийн байдлыг богино хугацаанд хэвийн болгохын тулд хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *