Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томиллоо

Image result for Д.Тогтохсүрэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн саналыг танилцуулж, 54 гишүүн хуралдаанд оролцож 90.6 хувийн саналаар Д.Тогтохсүрэнг дэмжжээ.

Д.Тогтохсүрэн, “Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана. Гурван чиглэлд анхаарах болно. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хууль тогтоох үйл ажиллагаанд гишүүдийнхээ идэвхийг сайжруулж, хийх ажлуудаа тодорхой болгож ажиллана” гэв.

Дуламдоржийн Тогтохсүрэн нь

-1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль

-1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч

-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр

-2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

-1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга

-1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга

-2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

-2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *