Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчид 71.11 хувийн саналаар дэмжлээ

НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Нэр дэвшигч Д.Сумъяабазарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар дэмжсэн тул Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

НИТХ дахь АН болон ХҮН намаас Улаанбаатар хотын захирагчид төлөөлөгч нэр дэвшүүлсэнгүй.

Бид өмнө нь Д.Сумъяабазарын танилцуулгыг хүргэсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар гишүүн Нийслэлийн Засаг даргаар сонгогдвол бүрэн эрхээсээ татгалзах юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ.

Гурван мандаттай тус тойргоос Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазарын намтраас хүргэж байна.

Тэрбээр 1974 онд төрсөн, 46 настай. Монгол Улсын аварга цолтой. Нийслэлийн 77-р дунд сургуулийг төгссөн.

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийг дүүргэжээ. Англи, орос хэл эзэмшсэн байна.

Ажилласан байдал:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 онд ”Асашёрюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх
  • 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Шагнал:

  • 2006 онд Монгол Улсын аварга цол
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Д.Сумъяабазарыг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *