Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар; Улаанбаатар хотод шат дараатай эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ


МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж өндөрлөсөн. Урьдчилсан мэдээллээр нийслэлд МАН ялалт байгуулаад байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН НИТХ-ын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа. Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Ялагдал хүлээссэн найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана.

МАН иргэдийн итгэлийг бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. Иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээж чадаагүй 8 аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумд байгаа. Эдгээр сонгогчдын итгэлийг даахын төлөө шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллана. Бидэнд улс төр, сандал суудал ярих хугацаа богино. Эрх барих бүтцийг тухайн шатандаа олонхи болсон улс төрийн намын байгууллага зохион байгуулна гэж үзэж байгаа.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: Ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөн иргэд, сонгогчдодоо талархлаа. Бид дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа хийх болно. Намын ажил бүх шатандаа уялдаатай явах ёстой. Иргэдийнхээ итгэлийг хариуцлагаар хариулна. Ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Улаанбаатар хот өөрөө том эдийн засаг. Тиймээс Улаанбаатар хотод шат дараатай эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн аймгуудад ямар дүгнэлт хийж байна вэ? Та бүхэн хотын даргаар сонгох хүнд ямар шалгуур тавих вэ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Энэ удаа аймаг, орон нутгийн хувьд 8 аймагт ялагдал хүлээснээ урьдчилсан байдлаар дүгнэлт хийж байна. Тухайн орон нутагт ажиллаж байсан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой. Мөн бие даагчид орон нутагт нэлээд орсон. Тэр дундаа манай намд байсан гишүүд бие даан нэр дэвшиж, санал хуваасан.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: Тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлаад дуусгавар болж байгаа. Нийслэлийн Засаг даргад Мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллаж чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Багаар ажиллах чадварыг суурь болгож тавина. Эх орноо гэсэн сэтгэлтэй, ажлын дадлага туршлагатай, мэдлэгтэй байх үндсэн шалгуурыг тавина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *