Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Image result for Д.СумъяабазарСар бүр УУХҮЯ-наас “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507.8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн” гэлээ.

Тэрээр мэдээллийн үеэр дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттай нэмэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор он гараад бензиний үнэ нэмэгдэх үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.

-Бензиний үнэ нэмэгдээд эхэлсэн. Компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?

-Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргэсэн. Үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын зардал өөр учир нэг хэмжээнд барих боломжгүй. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ.

-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэсэн хүсэлтэй байна. Энэтхэгтэй хамтарч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цаашид үнэ буурах боломж бий юу?

-Энэ ажлыг судалж, хэрэгжүүлэх талаар саналын шатандаа явж байна. Шууд үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочхоод ярьсан нь дээр байх. Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *