Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралд ирэхээр болжээ

Image result for Сумъяабазар

НИТХ-ын эхэнд хотын даргад нэр дэвшигч С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр байсан ч МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авч хуралдаан хойшлоод байгаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг хотын даргад нэр днвшүүлсэн нь ийн завсарлага авах шалтгаан болсон юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралд тус намын генсек Д.Амарбаясгалан ирсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй учраас Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар бүлгийн хуралд ирэхээр болжээ. Хотын даргад нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун нь Ц.Сандуйгийн талын төлөөлөгч гэгддэг бөгөөд 14 төлөөлөгчийг багтаадаг бөгөөд хотын даргад нэр дэвшигч С.Амарсайханыг дэмжихгүй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, НИТХ дахь МАН-ын бүлэг дахин зөвлөлдөх шаардлага үүсээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *