Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан

НИТХ-ын өнөөдрийн ээлжит хурлаар НИТХ дахь ХҮН-ын гурван төлөөлөгч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах саналыг танилцуулсан юм.

Тэгвэл асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна.

Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж бна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан” гэж бичжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн сарын 22-нд Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа талаар мэдэгдэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *