Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяа олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Бразил улсын Рио де Жанейро хотноо болж буй зуны 31 дүгээр олимпийн бөхийн жүдо барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд боллоо. Манай бөх Доржсүрэнгийн Сумъяа Бразилийн Рафаэль Силвад вазари үнэлгээрээр ялагдаж, олимпийн наадмын мөнгөн медаль хүртлээ.

Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдсан юм. Эхний тойрогт хийлж, Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болж, олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө “Лондон 2012” олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *